АНУ-ын холбооны шүүх өчигдөр Доналд Трампын зөвлөх асан Стив Беннонд дөрвөн сар хорих ял оноожээ. Ялыг ирэх сарын 1-нээс эдлүүлэх юм байна.
С.Банноныг 20222 онд “Конгрессийг үл хүндэтгэсэн” буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхүүд гомдлыг авч хэлэлцээгүй тул ийнхүү ял эдлэхээр болжээ.
С.Бэнноны өмгөөлөгч Шүүхийн шийдвэрийг "Аймшигтай" гэсэн бол С.Бэннон Вашингтон DC дахь шүүхийн байрны гадаа сэтгүүлчдэд “Намайг хэзээ ч хааж чадах ямар ч шорон байхгүй” хэмээн эсэргүйцлээ илэрхийлсэн аж. Тэрбээр Дээд шүүхэд хандах гэнэ.
Тэрбээр өөрт нь болон экс Ерөнхийлөгчид тулгаж буй гэмт хэргүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн зорилготой, зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна