Халимагийн нэрт сэтгүүлч, үндэсний үзэлтэн Лари Илишкин таалал төгсжээ

Zuv.mn
2024/06/09

Халимагийн нэрт сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Лари Илишкин удтал хүндээр өвсөний эцэст 60 насандаа таалал төгсжээ. Тэрбээр мятаршгүй үндэсний үзэлтэн байсан бөгөөд түүхийн өргөн мэдлэг, задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадвараа харуулсан нэвтрүүлэг, ярилцлагуудаараа дамжуулан Монгол угсаатны харилцаа, угсаа гарвалыг танин мэдүүлдэг байв. Түүнчлэн Монгол Улсыг бүх монгол угсаатны төв гэж үздэгээ олонтаа илэрхийлж, монгол, буриад, халимагт онц ялгаа байхгүй, нэг угсаатан гэдэг байжээ.

Л.Илишкин хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Энэ хорвоод юуны учир ирсэн бэ гэдгээ үхэх хүртлээ ухаараагүй хүмүүс байда. Би болон миний нөхөд бол тийм биш. Бид юуны төлөө энэ хорвоод ирснээ сайн мэднэ. Тийм ч учраас амьдрахад ая тухтай газар орон руу нүүх талаар огт боддоггүй. Бид нэгдэх үйл явцад хаанаас илүү их ашиг тус ирж болох вэ гэдгийг судалж байна” хэмээн ярьж байжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.137
    2024/06/10

    ЮУ ҮНЭН БЭ ГЭВЭЛ ТҮҮХИЙН МӨР ҮНЭН. МОНГОЛ НУТГААСАА СЭТГЭЛ АЛСЛАЖ ОДСОН ХЭН БҮХЭН БОЛДГООРОО БОЛЖ ТЭД ХИЛИЫН ГАДНА ҮЛДСЭН.ТУУШТАЙ БАЙГААГҮЙН ТАВИЛАН ЮМ ДАА.

    Хариулах
  • 202.9.47.36
    2024/06/09

    Тува буриад халимаг якут гурав оросоос тусгаарлагдаж нэгдсэн улс болоосой.

    Хариулах