Азийн заан ихэр тугал гаргасан ховорхон тохиолдол Тайландад болжээ. Заан ихэрлэх нь маш ховор тул уг үйл явдал асран хамгаалагчид, ард иргэдийг гайхшруулсан байна.
Ихэр тугалын эх нь 36 настай Жамжури хэмээх эм заан өнгөрсөн баасан гарагт төрсөн байна. Эхлээд нэг тугал гаргаж, 18 минутын дараа дахин эм тугал гаргасан бөгөөд гайхөж цочирдсондоо хоёр дахь тугал руугаа дайран амьтны хүрээлэнгийн ажилтнуудыг сандаргасан байна.
Энэ үеэр “Elephantstay” байгууллагын ажилчин хамгаалахыг оролдож байгаад бэртжээ.
“Заан ихэрлэх нь нийт төрөлтийн нэг хувийг л эзэлдэг маш ховор тохиолдол бөгөөд эр, эм төрөх бүр ховор” гэж “Save the Elrphants” байгууллагаас мэдээлжээ. Тугалууд нь 80, 60 кг жинтэй төрсөн ба тэдний нэрийг долоо хоногийн хугацаанд өгөхөөр төлөвлөж байна.
П.Наранчимэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна