"Pixar animation" студийн бүтээл "Inside Out 2" кино өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий даяар 295 сая ам.доллар буюу 232,6 сая фунт стерлингийн орлого олж, "Box Office"-ын дээд амжилтыг эвджээ.
Энэ нь бүх цаг үеийн хүүхэлдэйн киноны дэлхийн хамгийн амжилттай нээлт болж байна гэж "Дисней" мэдэгдсэн бөгөөд энэ нь ашиг орлого тааруу байсан зарим кино театруудын хувьд том сэргэлт болоод байгаа юм.
"Inside Out 2"- нь нээлтийн өдрөөрөө АНУ-д 90 сая, дэлхий даяар 85.8 сая долларын ашиг олсон байна. Энэ нь 2018 онд гарсан "The Incredibles 2"-оос хойш Хойд Америкийн зах зээл дээрх хоёр дахь шилдэг нээлт болжээ.
"Inside Out 2" бол 2015 оны Оскарын шагналт хит киноны эхний үргэлжлэл бөгөөд Райли хэмээх залуу охины сэтгэл хөдлөлийг онцолсон юм. Анхны хувилбар нь баяр баясгалан, айдас, уур хилэн зэрэг мэдрэмжийн тухай байсан бол сүүлийн анги нь атаархал, түгшүүр зэрэг асуудлуудыг шийддэг болж гарчээ.
П.Наранчимэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна