Энэтхэгт галт тэрэгний ослоор найман хүн амиа алджээ

2024/06/18

Энэтхэгийн зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид галт тэрэг осолдож, найман хүн нас барж, 60 орчим хүн шархаджээ. Даваа гарагийн өглөө Энэтхэгийн Шинэ Жалпайгури орчимд ачааны галт тэрэг Канченжунга экспресс хэмээх суурин суудлын галт тэргийг мөргөж осолдсон байна. 

"Хүний буруутай үйл ажиллагаа" осолд хүргэсэн байж болзошгүй тул нарийвчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэж эрх баригчид мэдэгсэн ба гэрлэн дохиог үл тоомсорлосон гал тэрэгний жолоочийн бууруугаас осол гарсан байх магадлалтай гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Энэтхэг нь дэлхийн хамгийн том галт тэрэгний сүлжээний нэг бөгөөд өдөр бүр олон сая хүн зорчдог, тиймээс төмөр замын дэд бүтцийг сайжруулах, шинэчлэх шаардлагатай байгааг энэ осол харуулж байгаа юм 

Албаныхны мэдээлснээр ослын дараа удалгүй орон нутгийн цагаар 08:55-д түргэн тусламж болон гамшгийн багуудыг аврах ажиллагаанд явуулсан ба Ослын тухай Баруун Бенгалын Ерөнхий сайд Мамата Банержи цочирдсоноо илэрхийлж, "дайны байдалтай" арга хэмжээ авч байна гэж мэдэгдэв 

Амиа алдсан хүмүүсийн дунд ачааны галт тэрэгний жолооч, туслах жолооч, Канченжунга экспрессийн хамгаалагч нар багтжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна