Хятадууд технологийн салбарт хувьсгал хийж мэдэх шинэ эрдэс нээжээ

Х.Батсайхан
2024/07/08

БНХАУ-ын эрдэмтэд ӨМӨЗО-ны нутагт орших Баян-Овоо газрын ховор металлын ордоос өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй шинэ төрлийн хоёр эрдэс илрүүлжээ. Ниобий, Скандий агуулсан уг эрдэс нь өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй шинэ тохиолдол гэдгийг Олон улсын эрдсийн холбоо баталгаажуулж, шинэ нэр өгөхийг зөвшөөрсөн байна.

Ниобий, скандий нь маш ховор төрлийн эрдэс бөгөөд сансар судлал, зэвсэг үйлдвэрлэлд шинэ технологи бүтээхэд ашиглагддаг бөгөөд ач холбогдлыг нь одоогоор үнэлэх боломжгүй гэж энэ талаар мэдээлсэн interesting engineering цахим хуудаст бичжээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна