Тогтоол усанд тоглож байсан бага насны хүүхэд амиа алджээ

Х.Есү
2024/07/10

Тогтоол усанд тоглож байсан бага насны хүүхэд амиа алджээ. 

Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороонд тогтоол усанд бага насны хүүхэд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 9-ний өдрийн 12:08 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А /17 настай, эрэгтэй/-ын цогцос тогтоол усанд хөвж байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн  Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна