Жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэргээр салбартаа шившиглэгдэж, улмаар олон жилийн ял шийтгүүлсэн Холливудын продюсер асан Харви Вайнштейн зүрхний хагалгаа хийлгэхээр болжээ. Түүнийг ням гарагийн орой Рикерс арал дахь шоронгоос гаргаж, Нью Йоркийн Беллевю эмнэлэгт хүргэсэн аж.
Харви Вайнштейнийг Харви Вайнштейнийг Нью Йоркийн цагдаа 2018 онд анх баривчилж, нэг сая ам.долларын барьцаа авсны дараа сулласан байдаг. Харви Вайнштейний биед байршил тогтоогч суулгаж, иргэний паспортыг нь Цагдаагийн газар авч үлдсэн байдаг.
Улмаар 2020 онд шүүхээс ял оноосон юм. Хэргийг шалгах хугацаанд Харви Вайнштейнтэй холбоотой хууль зөрчсөн шинэ үйлдлүүд нэмэгдсэн бөгөөд тэрбээр гэрч, хохирогчдыг ална хэмээн сүрдүүлж, өөрийгөө тусгай албадтай холбоотой гэх зэргээр ярьсан аж. Харви Вайнштейний хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн 80 гаруй эмэгтэй жүжигчдийн дунд Анжелина Жоли, Эшли Жадд, Сельма Хайек, Ума Турман, Гвинет Пэлтроу зэрэг алдартнууд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна