АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, БНН-аас нэр дэвшигч Доналд Трамп нар өнөөдөр телевизийн шууд эфирт халз мэтгэлцэнэ.
Ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн урьдчилсан санал асуулгуудад Доналд Трамп үргэлж давуу явж байсан ч Ерөнхийлөгч Жо Байден нэр дэвшихээс татгалзаж, Камала Харрис нэр дэвшихээр болсноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж, өрсөлдөгчдийн боломж тэнцэж ирээд байна.
Тухайлбал, АВС телевиз өнөөдөр болох мэтгэлцээнд хэн нь ялах вэ гэдэг асуултаар санал асуулга явуулахад 43 хувь нь Камала Харрисыг, 37 хувь нь Доналд Трампыг ялна гэж үзжээ.
Мэтгэлцээн 90 минут үргэлжлэх бөгөөд өрсөлдөгчид ямар нэг бэлтгэсэн материал авч орохыг хориглосон байна. Тодруулбал, харандаа, цагаан цаастай л эфирт гарах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна