"SpaceX" компанийн "Polaris Dawn" арилжааны хөлгөөр энэ сарын 10-нд сансарт ниссэн АНУ-ын тэрбумтан Жаред Айзекман, "SpaceX" компанийн ажилтан Сара Жиллис нар задгай сансарт гарчээ. Энэ нь сансрын аялал жуулалын түүхэнд анхны тохиолдол болсон байна.
"Polaris Dawn" хөлгийн дөрвөн зорчигч дөрвүүлээ мэргэжлийн бус буюу "Polaris" төслийг санхүүжүүлэгч Жаред Айзекман, АНУ-ын Зэвсэгт хүчний чөлөөндөө гарсан хурандаа Скотт Потит, болон "SpaceX" компанийн хоёр ажилтан Сара Жиллис, Анна Менон нараас бүрдсэн аж.
Жаред Айзекман, Сара Жиллис нарыг сканфандртай задгай сансарт гарах үед нөгөө хоёр нь хөлөгтөө үлдсэн ч мөн ижил скафандртай байсан гэнэ.
"SpaceX" компани энэхүү түүхэн аяллыг олон нийтэд шууд дамжуулан үзүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна