Мексикийн булангаас АНУ-ыг чиглэсэн Милтон хар салхи тус улсын Флорида мужид хүрчээ. Сүүлийн 100 жилд болж байгаагийн хамгийн аймшигтай шуурга болно гэгдэн айдас хуруулж байсан уг салхи Форт Пирс хотын "Spanish Lakes Country Club Village" ахмадуудыг асрах байрыг сүйтгэсэн байна. Энэ үеэр хоёр хүний амь үрэгдэж, олон хүн эмнэлэгт хүргэгджээ.
"ABC News" телесувгийн мэдээлснээр, Палм-Бичд мөн хүн нас барсан тохиолдол гарсан бол Веллингтон, Акридж, Локсахатчи зэрэг газруудаас тээврийн хэрэгсэл дотроо гацсан олон тооны иргэдийг авран хамгаалжээ. Албаны мэдээллээр, Онцгой байдлын алба хоёр цагийн өмнөх байдлаар байшин эвдэрсэн тухай дуудлага 125-ыг хүлээж аваад байсан аж.
Түүнчлэн хоёр сая гаруй хүн эрчим хүчний хангамжгүй болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна