Гишүүнээ алдсан "One Direction" хамтлаг мэдэгдэл гаргажээ

Zuv.mn
2 цаг 5 минутын өмнө

Голынх нь талийгаач Лиам Пэйн

Британийн "X factor" шоунаас төрөн гарсан хамгийн тод одод болох "One Direction" хамтлагийн гишүүдийн нэг, дуучин Лиамап Пэйн өчигдөр зочид буудлынхаа тагтнаас унаж, харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл энэ харамсалтай үйл явдалтай холбогдуулан хамтлагаас албан ёсны мэдэгдэл гаргажээ. 

Хамтлагийн гишүүд инстаграм хаягтаа "Лиам нас барсан тухай мэдээг сонсоод бид сэтгэлээр маш их уналаа... Үнэхээр их харамсаж байна. Хайртай найз, ахыгаа үгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бидэнд их цаг хугацаа хэрэгтэй" хэмээн бичсэн байна.

Лиам Пэйн лхагваас пүрэв гарагт шилжих шөнө Буэнос-Айрес хотын нэгэн зочид буудлын гуравдугаар давхраас унаж нас барсан гэдгийг бид өчигдөр мэдээлсэн билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна