Монголын компани анх удаа газрын тос олборлож эхэлжээ

Х.Батсайхан
2024/10/27

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Петро Матад" ХХК Дорнод аймгийн Матад сум дахьашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Дэглий 1" талбайгаас газрын тос олборлох ажиллагааг эхлүүлжээ.

"Петро Матад" нь 2010 оноос хойш Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тус компанийн талбай ашиглалтад орсноор Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход үйлдвэрийг түүхий эдээр хангах томоохон эх үүсвэр болох юм. 

Монголд баригчдаж байгаа газрын тосны үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос хэрэглэнэ. Манай улсын дотоодоосоо олборлож байгаа хэмжээ өнгөрсөн жилийн байдлаар жилд 540 орчим мянган тонн бөгөөд эх үүсвэрийг сая тонноор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм. "Петро Матад" олборлолт эхлүүлсэн нь энэ хэрэгцээг хангахад нөлөө үзүүлэх юм.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 157.181.200.27
    2024/10/30

    энэ яг монгол уу петрочайна дачин тамсагтай ижил нэртэй юм байна. Петро Матад гэж л өөрчлөсөн болохоос биш. Тэгэхээр монгол лав биш байх. Хятад компаны охин компани биш үү.

    Хариулах
  • 103.57.93.69
    2024/10/28

    Энэ конпаныг сайн дэмжих хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.162.120
    2024/10/27

    ГХО юм бол Монголынх мөн үү

    Хариулах
    • 122.201.31.160
      2024/10/29

      Монголынх мөнөө