АНУ-ЫН СОНГУУЛЬ: Ялагч хэзээ тодрох вэ

Zuv.mn
2024/11/06

АНУ-д Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Муж улс бүр хүн амынхаа тооноос хамаараад тодорхой тооны саналын эрхтэй байдаг бөгөөд ялсан нэр дэвшигч тухайн оноог бүгдийг нь авах зарчмаар 270 оноо цуглуулсан нэр дэвшигч ялалт байгуулах учиртай. 

Яг одоогийн байдлаар БНН-аас нэр дэвшигч хоёр мужид ялалт байгуулж 19 санал, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис нэг мужид ялалт байгуулж гурван оноотой явж байна. 

Санал авах байрууд хаагдах болоогүй /Сүүлийн байрууд Улаанбаатарын цагаар 13.00 цагт хаагдана/ тул ялагчийн талаар таамаглахад эрт, гэхдээ уламжлал ёсоор Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин зэрэг долоон "хөвөгч" мужуудын үр дүнгээс хэн ялах нь хамаарна. "Хөвөгч" гэдэг нь Ардчилсан нам, БНН-ын аль нь ч ялж магадгүй мужуудыг хэлдэг. Бусад мужуудад аль нэг намыг илүү дэмжих хандлага олон жил уламжлагдсан байдаг. 


Тиймээс энэ удаад ялагчийн нэр хэдийд тодорхой болох талаар мэдээлэл хүргэе. Ер нь бол ялагчийн нэр санал хураалт болсны маргааш ч тодрох боломжтой. Гэхдээ тийм тохиолдол маш ховор аж.
2016 онд Д.Трамп ялсныг Зүүн эргийн цагаар шөнийн 03.00 цагт мэдэцгээсэн бол 2012 онд Барак Обама мөн энэ маягаар эрт ялагчаар тодорч байсан байна. Харин 2000 оны сонгуульд Эль Гор, "Бага" Жорж Буш нарын өрсөлдөөний ялагчийн санал хураалтын өдрөөс хойш бараг сар гаруйн дараа зарлаж /Арванхоёрдугаар сарын 12-нд зарласан/ байжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна