Украины Ерөнхийлөгч В.Зелиньский ОХУ-ын талд байлдахаар Украинд очсон Хойд Солонгосын дайчид эхний тулаандаа оролцсон талаар мэдэгдэл хийлээ. "Хойд Солонгосын цэргүүд Украинд анхны тулаандаа орж, дэлхийн тогтворгүй байдалд нэг шинэ хуудас нэмлээ" гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ. Түүнээс өмнө буюу өчигдөр Батлан хамгаалахын сайд нь БНСУ-ын KBS телевизэд өгсөн ярилцлагадаа мөн энэ талаар мэдэгдэл хийгээд байсан юм.
В.Зелиньскийгийн хэлсэн анхны тулаан нь Запорожье мужид болсон бөгөөд тулааны явцад долоон хүн амь үрэгдсэн гэнэ. Гэхдээ Хойд Солонгосын цэргүүд тулаанд орсон гэдгийг яг таг батлах баримт одоогоор үгүй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна