Д.Трамп Илон Маскт шинэ яам байгуулж өгч, сайдаар томиллоо

Zuv.mn
2024/11/13

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх яам шинээр байгуулж, тэрбумтан Илон Маск, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, үйлдвэрлэгч Вивек Рамасвами нараар удирдуулахаар болжээ.

Шинэ яамны чиг үүрэг нь төрийн албанд байгаа үргүй зардлыг танах, тэдгээрийг бий болгож байгаа шалтгааныг олж илрүүлэн засаж сайжруулах явдал гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Д.Трамп ч мэдэгдэлдээ дээрх хоёр эрхмийг зөвхөн үр ашиггүй зардал танаад зогсохгүй, төрийн албыг оновчтой болгож дахин зохион байгуулах эрх мэдэл өгч байгаа талаар дурдсан нь шуугиан тариад байна.

Илон Маск бол бага зардлаар их ажил хийж чаддагаараа алдартай бөгөөд НАСА-гийн зардлаас хэдэн арав дахин бага өртөгтэй сансрын төсөл хэрэгжүүлж, өдгөө НАСА-гийн захиалгат ажлыг гүйцэтгэх хэмжээнд хүрээд байгаа юм.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Илон Маскийн эзэмшдэг “Tesla motors” компанийн хувьцаа 25 хувиар огцос өсөж, 300 ам.доллар байснаа 400 ам.доллар болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна