ДЭЛХИЙН ЖОРЛОНГИЙН ӨДӨР: Сонирхолтой баримтууд

Zuv.mn
4 цаг 17 минутын өмнө

Дэлхийн жорлонгийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор жорлонгийн талаар сонирхолтой баримтуудыг уншигчдадаа хүргэж байна.

  • Ариун цэврийн цаасыг бөөнөөр нь үйлдвэрлэлд нэвтрүүлсмэн атлаарх анхны баримт 14 дүгээр зууны Хятад улсад хамаардаг. Тодруулбал, 1393 онд Эзэн хааны ордны хэрэгцээнд зориулж, 720,000 ширхэг цаас, 15,000 ширхэг хүж үйлдвэрлэсэн талаар түүхийн эх сурвалжид бичсэн байдаг аж. Энэ нь БНХАУ 14 дүгээр зуунаас ч өмнө  та бидний мэдэх ариун цэврийн цаасыг бөөнөөр нь үйлдвэрлэдэг болчихсон байсан гэсэн үг юм.
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр өргөө байрладаг Цагаан ордон 1801 он хүртэл хашаандаа жорлонтой байжээ. Гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсоны үед л ордны хоёр жигүүрт жорлонгийн өргөтгөл нэмж барьсан аж.


  • Хүн амьдралынхаа гурван жилийг бие засах газар өнгөрөөдөг.  
  • ОХУ-ын Москва хотноо байдаг Улсын их дэлгүүрийн барилгад түүхэн ариун цэврийн өрөө байдаг бөгөөд энд бие засахад 84 рубль төлдөг. Харин шүршүүрт орвол 500 рублийн төлбөртэй ажээ.


  • Дэлхийн хамгийн үнэтэй жорлонг Английн загвар зохион бүтээгч Жемел Райт бүтээжээ. Алмаазан шигтгээтэй, цагаан алтаар хийгдсэн уг жорлонг Орчин үеийн анхны бие засах газар үүссэний 100 жилийн ойд зориулж бүтээсэн гэх бөгөөд зөвхөн өөрийн өртөг нь 5,000,000 ам.доллар болсон гэнэ.


  • Сансарын нисэгчдийн бохирыг шууд задгай сансарт хаядаггүй, дэлхий рүү буцааж илгээдэг аж. ОХУ-ын сансарын нисэгчдийн бохирыг “Прогресс” хөлгөөр дэлхий рүү зөөдөг бол АНУ задгай сансарт гаргаж хатаан, эзэлхүүнийг нь багасгасны дараа “Shuttle” хөлөгт хадгалж байгаад эх дэлхий рүү илгээдэг байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна