АНУ: Дуудлагаар очсон цагдаа дээрэмчнийг биш, тусламж дуудсан иргэнийг хөнөөжээ

Zuv.mn
5 цаг 45 минутын өмнө

АНУ-д цагдаа нарын галт зэвсгийн хэрэглээний талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөж байна. Гэрт нь нэвтэрсэн эмэгтэй халдагчтай тэмцэлдэж байхдаа 911-ээс тусламж хүссэн 43 настай Брэндон Дархамыг дуудлагаар очсон цагдаа нь буудаж хөнөөсөн хэрэг Лас Вегас хотод гарсан нь энэ асуудлыг олон нийтийн анхаараалд оруулсан байна.

Цагдааг дуудлага өгсөн байшинд очиход хүмүүс ноцолдож, эрэгтэй хүн тусламж гуйн хашгирч байгаа нь сонсогдсон. Улмаар чимээ гарч буй өрөөний хаалга руу дөхөж очих үед хаалга нээгдэж, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирсэн болох нь цагдаагийн энгэрийн камерт бичигдсэн байдаг аж. Энэ үед цагдаа эрэгтэйг нь хэд, хэдэн удаа буудаж амь насыг нь хөнөөжээ.

Халдлага болох үед талийгаачийн 15 настай охин нөгөө өрөөндөө нуугдаж байсан бөгөөд цагдаагийн алба хаагчийг ажлаас нь халах ёстой хэмээн зарга үүсгэсэн юм байна. Харин алдаа гаргасан цагдаа өмгөөлөгч авч, өмгөөлөгч нь “Миний үйлчлүүлэгч ямар ч хууль зөрчөөгүй” гэж мэдэгдсэн нь цагдаагийн зэвсэг хэрэглэх дүрэм журмыг дахин харж үзэх шаардлагтай гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна