Киевээс В.Путин руу шидсэн О.Шольцын үг

Х.Батсайхан
Өчигдөр 08 цаг 44 минут

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анх удаа Украинд айлчилж байна. Тэрбээр Киевт В.Зелинськийтэй уулзсаныхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж, “Герман ул Украины ард түмнийг дэмжихээ хэзээ ч болихгүй, асуудал шийдэгдтэл дэмжсээр байх болно” гэжээ.

Уулзалтын үеэр тэрбээр Украинд 650 сая еврогийн үнэ бүхий зэвсэг техник өгөхөөр болсон, тэдгээр техникүүд энэ сардаа багтаад Украинд ирнэ гэсэн байна. Хоёр удирдагч олон сэдэв хөндөж ярилцсаны дотор олон улсын анхаарлыг гойд татаж байсан “Таурус” хэмээх алсын тусгалтай пуужинг нийлүүлэх эсэх асуудал байсан. Харин Олаф Шольц энэ удаа Герман улс уг пуужинг Украинд өгөхгүй гэдэг байр суурь илэрхийлжээ. “Бидэнд нөхцөл байдлыг үнэлэх өөрийн гэсэн үнэлгээ бий. Энэ удаад өгөхгүй” гэж О.Шольц хэлсэн байна. Гэхдээ Таурус өгөхгүй гээд тусламж багасна гэсэн үг биш, харин ч бүр өргөн хүрээтэй болж үргэлжилнэ гэдгийг мөн тайлбарлажээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.104
    21 цагийн өмнө

    Герман үйлдвэрлэгч орон, иймд эрчим хүчний хэрэглээ өндөр, гэтэл үүсвэр түүхий эдээ АНУ мэт өөр орноос өндөр үнээр авч байгаа, Жнь АНУ-с шатдаг хийг ОХУ- с авдаг бсан үнээс 4 дахин өндөр үнээр авч байна. Ийм мэт шалтгаануудаас тэнд юмны үнэ өсч хэрэглээ багасч ЭЗ-н хувьд хүндэрч эхэлсэн. Ийм үед гадагш энэ мэт хандив тусламж өгч байгааг ард иргэд нь эсэргүүцэх нь тодорхой юм.

    Хариулах
  • 66.181.190.31
    22 цагийн өмнө

    Таурус пуужингаа Украйнд өгөөд үз л дээ. Яахыг нь харъя л даа. Путин ах хариунд Германыг бут ниргэх байх даа. Өгөр нацист минь. Байж байгаа царайг нь хар. Энэ Шолцийн аав нацист геманы офицер байсан юм билээ. Өмхий нацист

    Хариулах
  • 202.9.40.18
    Өчигдөр

    Мулт мулт үсрээл бдг Украйн Герман 2 дайныг шийдвэрлэж чаддаггүй ялалт баыхгүы баларсан юмаа харин Орос нь улам давшиаад бдг онигоо

    Хариулах