Мороккод суух ОХУ-ын дипломат ажилтныг тус улсын таксины жолооч нар эхнэртэй нь хамт барьж зодсон хэрэг гарчээ. Дипломатчийг эхнэртэйтгээ хамт Касабланка дахь зочид буудлаасаа гарч ирэх үед үүдэнд байсан таксины жолооч нар бүгд үйлчилгээгээ санал болгосон юм байна. Дипломатч InDrive үйлчилгээгээр аль хэдийнэ такси дуудсан гэдгээ мэдэгдсэний дараа жолооч нар уурлаж, эхнэр, нөхөр хоёр руу дайрч давшлан, улмаар зоджээ.
Удалгүй хэргийн газар цагдаа, түргэн тусламж ирж, хохирогчдыг эмнэлэг рүү, халдагчдыг цагдаагийн байгууллага руу авч явсан аж.
Эх сурвалжид бичсэнээр, жолооч нар өөрсдийнх нь үйлчилгээг аваагүйд бус, харин хосуудыг оросоор ярьж байгааг мэдсэний дараа түрэмгий болсон гэсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, Морокко улс 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахаар өрсөлдөж буй. Харин ОХУ үүний эсрэг байгаа нь хэргийн шалтгаан байж болзошгүй гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна