Францын Үндэсний хурал өчигдөр Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, олонх нь итгэл үзүүлэхээс татгалзжээ. Засгаа огцруулахын тулд 289 санал шаардлагатай байснаас 331 гишүүн дэмжсэнээр босго давсан аж.
Ингэснээр Ерөнхий сайд Мишель Барнье танхимаараа огцрохоор болж байна. Францын түүхэнд 1962 оноос хойш ийм тохиолдол гараагүй аж. 1962 онд тус улсын парламент Жорж Помпидугийн Засгийн газрыг огцруулж байжээ.
Мишель Барнье 90 хоног л ажилласнаар хамгийн богино хугацаанд гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн хүн болж үлдэх нь. Гэхдээ тэрбээр ирэх долдугаар сард болох ээлжит бус сонгууль, цаашлаад наймдугаар сар хүртэл ч ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Учир нь Францын Үндсэн хуульд ээлжит сонгуулийг өмнөх сонгуулиас дор хаяж жилийн дараа зарлах ёстой гэж заасан байдаг. Мөн Ерөнхийлөгч Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 50 хоногийн дотор томилох хуулийн хугацаатай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна