474 тэрбум ам.долларын үнэлгээтэй /2024 оны долдугаар сарын байдлаар/, дэлхийн хамгийн том даатгалын компанийн нэг “UnitedHealth Group”-ын салбар компани болох “UnitedHealthcare”-ын захирал Брайан Томпсон өнөө өглөө Нью Йорк хотноо зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, алагджээ.
Түүнийг Манхэттэн дахь Хилтон зочид буудлын гадаа явж байхад нь үл таних этгээд ар нуруу руу нь буудаж хөнөөсөн байна.
Гэмт этгээд хохирогоос эд зүйл аваагүй, шууд хэргийн газраас зугтсан нь цагдаа нар энэ хэргийг урьдчилан төлөвлөсөн аллага байж болзошгүй гэж үзэж байна.
Цагдаа нар гэмт этгээдийг олж тогтоохоор шуурхай ажиллаж байгаа бөгөөд гудамжны камерт өртсөн хоёр дахь зургийг олон нийтэд дэлгээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна