БНСУ-ын сөрөг хүчин Юн Сог Елийг оруулахгүйн тулд чуулганы танхимыг бүсэлжээ

Zuv.mn
2024/12/06

Мягмар гарагийн орой улс орондоо Дайны байдал зарлаж дэлхийнитйийг сандаргасан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ель өнөөдөр үдээс хойш Үндэсний Ассамблейд үг хэлнэ гэсэн яриа гараад байгаа билээ. Энэ нь тэрбээр дуулиант шийдвэрээ гаргаж, цуцалснаас хойш олон нийтийн өмнө ил гарах анхны тохиолдол болох тул хүлээлт үүсээд байсан.

Тэгвэл сөрөг хүчний намын гишүүд түүнийг чуулганы танхимд оруулахгүйн тулд хүн-гинж үүсгэсэн, түүнийг оруулахгүй гэж ярьсан талаар ВВС агентлаг мэдээллээ.

Сөрөг хүчний гишүүн Жон Гүгээс сурвалжлагч “Ерөнхийлөгч чуулганд ирнэ” гэсэн мэдээлэл үнэн эсэхийг асуухад “Ямар ч боломжгүй. Бид оруулахгүзй. Тэр шийдвэр гаргахдаа парламенттай зөвлөлдөөгүй” гэсэн байна. “Тэр магадгүй огцорх тухайгаа зарлаж ч магадгүй юм” гэж лавлаж асуухад “Огцруулах үйл ажиллагаа хэдийнэ эхэлсэн” гэсэн байна.

Чуулганы танхимд сөрөг хүчний гишүүд Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан бичиг бүхий самбар барьж, “Огцор, огцор” хэмээн уриалж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна