ДЭЛХИЙН ДУЛААРАЛ: Парисын уур амьсгалын чуулганаар тавьсан 1,5 градусын хязгаар энэ жил зөрчигдөж магадгүй

Zuv.mn
2024/12/09

2024 он түүхэнд “Хамгийн халуун жил” гэж тэмдэглэгдэхээс гадна, 2015 онд дэлхийн бараг бүх улс орнууд Парист хуралдаж гаргасан “Дэлхийн дулаарлыг 1.5 градусаас илүү гаргахгүй байх” зорилт зөрчигдсөн жил болж магадгүй гэж эрдэмтэд анхааруулж байна.

Европын холбоон дахь Николай Коперникийн нэрэмжит цаг уурын төвийн дэд захирал Саманта Берджесийн үзэж байгаагаар, энэ жил түүхэн дэх хамгийн халуун жил болох нь тодорхой. Парисийн уур амьсгалын хэлэлцээрээр тогтоосон 1.5 градусын хязгаар одоогоор зөрчигдөөгүй ч энэ жил зөрчигдөх магадлалтай аж.   

Парисын уур амьсгалын хэлэлцээр нь 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой олон улсын хэлэлцээр юм.


Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ялангуяа дэлхийн дундаж температурын өсөлтийг 2 хэмээс "нэлээн доогуур" байлгах, температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах "хүчин чармайлт гаргах" явдал гэж зорилтоо тодорхойлсон байдаг юм.

Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байж, улмаар 1.5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна