“Netflix” компанийн бүтээл “Squid game 2” “Алтан бөмбөрцөг” кино наадмын “Шилдэг цуврал” төрөлд нэр дэвшжээ. “Peacock”-ын “Цөөвөр чонын өдөр”, “Netflix”-ийн “Дипломат”, “Prime Video”-гийн “Ноён, хатагтай Смит”, “FX/Hulu”-гийн “Сёгун”, “Apple TV+”-ийн “Удаан морьд” цуврал мөн нэр дэвшсэн байна.
Сонирхолтой нь, дээрх бүтээлүүдээс “Squid game 2”-оос бусад нь дэлгэцэнд гарч, олон нийтийн хүртээл болсон бол Солонгосын алдарт цуврал энэ сарын 26-нд нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа юм.
“Алтан бөмбөрцөг”-ийн түүхэнд нээлтээ хийгээгүй кино нэр дэвшсэн тохиолдол өмнө нь гарч байсан боловч цуврал буюу олон ангит кино нээлтээ хийгээгүй байхдаа нэр дэвшсэн нь анхны тохиолдол болж буй аж.
Кино наадмын шаардлагын хувьд, 2024 ондоо багтаад нээлтээ хийсэн байхад л болдог. “Squid game 2”-ын тухайд өмнө нь нээх боломж байсан ч хамгийн өндөр хүлээлттэй гэдэг утгаараа “Зул сарын баяр”-аар нээх болсон байна.
Цувралын эхний анги баярын өдөр Хойд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын яг араас үзэгчдэд хүрэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна