Израилийн арми уржигдар Сири рүү агаарын довтолгоо хийж, зэвсгийн агуулах, пуужингийн цэнэгт хошуу хадгалах байр, байлдааны нисэх онгоцны гарааш зэрэг стратегийн чухал ач холбогдолтой 250 гаруй байршилд цохилт өгсөн билээ.
Израилийн арми сүүлийн 51 жилийн хугацаанд анх удаа жийргэвч бүс болох Голаны өндөрлөгийг давсан тохиолдол нь энэ байсан. Энэ үйл явдлын дараа “Израилийн тал объектуудын байршлын мэдээллийг хаанаас авсан бэ” гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж, “Башар Асад гаргаж өгсөн байж магадгүй” гэсэн таамаг хүчээ авч байна.
Тодруулбал, Башар Асад сууж яваа онгоцонд гэм учруулахгүй гэсэн болзол тавьсан бөгөөд Израиль энэ мэдээллийг нь авсны дараа түүнийг Сириэс нисэхийг зөвшөөрсөн гэж бичиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна