Сирийн зүүн хойд нутагт "Лалын улс" бүлэглэл идэвхжиж эхэлжээ

Zuv.mn
13 цаг 6 минутын өмнө

Башар Асадын дэглэм нурсны дараа Сирийн зүүн хойд нутагт "Лалын улс" бүлэглэл идэвхжиж эхэлжээ. Курдын "Сирийн ардчилсан хүч" гэх байгууллагын төлөөлөгч Абдельсалам Ахмад өчигдөр энэ мэдээллийг олон улсын сонорт хүргэсэн байна. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлыг нэн даруй анхааралдаа авч, Курдэд туслахыг уриалсан байна. 

Түүнийг ингэж мэдэгдэхээс өмнө ОХУ-ын Гадаад харилцааны орлогч сайд Сергей Рябков "Башарын дэглэм унаснаар "Лалын улс" бүлэглэл Сирийг захирахыг оролдох бодит аюул үүссэн талаар анхааруулжээ. 

АНУ-ын тухайд, энэхүү эрсдлийг тооцож байсан гэдгээ харуулж, "Лалын улс" бүлэглэлийн өндөр эрх мэдэлтэн Усама Жамал Мухаммад Ибрахим аль Жанабийг өнгөрсөн лхагва гарагт устгасан талаар өчигдөр хэвлэлүүд мэдээлсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна