Вануатугийн газар хөдлөлт: Амиа алдагсдын тоо 14-т хүрээд байна

Х.Батсайхан
2024/12/18

Номхон далайн өмнөд хэсэгт орших Вануату арлын улсад өнөө өглөө 12.47 цагт /Монголын цагаар 09.47/ 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшигт нийслэл Порт Вила хот ихээр өртөж, олон тооны барилга байгууламж бүрэн болсон хэсэгчлэн нурсан байна. Бүрэн болон хэсэгчлэн нурсан барилга байгууламжуудын дотор тус улс дахь АНУ, Франц, Их Британи, Шинэ Зеландын элчин сайдын яамдын барилга багтаж байгаа аж.

Гамшгийн улмаас амиа алдсан иргэдийн тоо өссөөр 14-т хүрсэн. Тоо цаашдаа өсөх төлөвтэй гэж албаныхан мэдээлж байна.

Гаднын улсуудаас Австрали улс тусламжийн баг илгээхээр болсон. Ерөнхий сайд Ричард Марлес нь өнөө өглөө энэ талаар мэдэгджээ.

Эрх баригчид нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг саадгүй зохион байгуулахын тулд долоо хоногийн хугацаатай онц байдал зарлаж, хөл хөдөлгөөнийг хорьжээ.

Вануату нь Номхон далайн өмнөд хэсэгт орших 80 орчим арал дээр оршдог улс бөгөөд Фижи арлаас баруун тийш, Австралийн хойд хэсгээс зүүн тийш хэдэн мянган км зайд оршдог юм.

Тус улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд томоохон газар хөдлөлт болон бусад байгалийн гамшигт байнга өртдөг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна