ШУУРХАЙ: БНСУ-ын Парламент хоёр долоо хоногт хоёр дахь Ерөнхийлөгчөө огцрууллаа

Х.Батсайхан
17 цаг 10 минутын өмнө

БНСУ-ын парламент ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дук Суг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонх нь дэмжжээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 154 нь дэмжихэд Хан Дуг Су огцрох байсан. Санал хураалтад 192 гишүүн огцруулахыг дэмжсэн санал өгчээ.  

Ингэснээр тус улс хоёр долоо хоногийн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг дараалан огцруулж байна.

Тус улсын парламент хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Юн Сук Ёолийг дайны байдал зарлаж, улс орны аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэж огцруулсан. Харин Хан Дуг Суг Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг удаашруулж байна гэж буруутган ийнхүү огцрууллаа.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна