Беларусьт амьд гацуур моодонд оржээ

Zuv.mn
2024/12/30

Беларусь улсад шинэ жилээр амьд гацуур мөд засах моод эргээд дэлгэрчээ. Тус улсын Ойн аж ахуйн сайд Александр Кулик СТВ телевизэд өгсөн ярилцлагадаа энэ жил 105,000 гацуур зарагдаад байгаа гэсэн мэдээлэл өгчээ. Эдгээрийн 7,000 нь зориулалтын савтай, 6,000 нь баглаатай байдлаар зарагдсан гэсэн байна.

“Хиймэл гацуурын эрин үе өнгөрсөн шүү дээ. Амьд гацууурын эрэлт жилээс жилд өсөж байна. Бид эдийн засгийн эргэлтэд оруулах гацуураа зөвхөн төлөвлөгөөт талбайгаас, мөн гацуурын зориулалтаар худалдаалахаар ургуулсан суулгацаас авдаг учир байгаль орчинд ямар ч хохирол учирдаггүй” гэж гэж тэрбээр ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна