“Жэжү эйр” авиакомпанийн онгоцны ослоор амиа алдагсдын ар гэрийнхэн бухимдлаа илэрхийлж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээллээ. Онгоцонд нийт 189 хүн зорчиж явснаас 179 нь амиа алдаж, хоёр хүн л амьд үлдсэн гэдгийг албаныхан танилцуулсан. Гэвч үүнээс хойш ямар нэг мэдэгдэл хийгээгүй, амиа алдсан 179 хүний ар гэрийнхэн хүмүүсийнхээ цогцсыг одоо болтол харах боломж олдоогүй байгаа нь бухимдлын шалтгаан болж байгаа талаар мэдээлэлд дурджээ.
Иргэд бухимдлаа илэрхийлэн орилж хашгирч эхэлсэн тул албаныхны зүгээс мэдээлэл хийж тайвшруулахад хүрсэн. Цагдаагийн генерал На Во Огийн өгсөн мэдээллээр, амиа алдагсдын хэн болохыг одоо болтол тогтоож дуусаагүй байгаа учраас дууссаны дараа нэгдсэн журмаар зохион байгуулахын тулд таниулах ажиллагаа ийнхүү удааширч байгаа гэнэ.
Цугласан ар гэрийнхний зүгээс энэ үеэр түүнд хандаж, “Таниулах ажиллагааг ар гэрийнхний оролцоотой хийж болдоггүй юм уу”, “Яг одоо байгаагаар нь хармаар байна” гэх зэрэг шаардлага тавьсан байна.
На Вон О хариуд нь албаныхан ажиллагааг шуурхайлахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэж учирлажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна