Азербайжаны Бакугаас нисэж ирсэн онгоц Казахстаны Актау хотын нисэх буудалд газардахдаа эвдэрсэн талаар Тэнгри ньюс мэдээллээ. “Gulfstream” загварын уг онгоцны хамар хэсэгт эвдрэл гарсан чураас нисэх буудлын талбайгаас чирч гаргажээ. Актаугийн онгоцны буудал хэвийн ажиллаж байгаа аж.
Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоц энэ сарын 25-ны өдөр Актау хотын нисэх буудлын орчимд сүйрч, сууж явсан 67 зорчигчийн 38 нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна