Шинэ жилээр ууранд суудаг заншилтай будлиу эр Женя Лукашин найзынхаа оронд Ленинград нисч, тэндхийн яг адилхан хаягтай байшингаас хайртыгаа олдог тухай өгүүлдэг "Хувь заяаны эргүүлэг" хэмээх кино манайд маш алдартай. Э.Рязановын энэ бүтээл одоо болтол шинэ жилийн баяраар телевизээр гардаг хэвээрээ.
Тэгвэл бодит амьдрал дээр киноны зураг авалт болсон байрууд Москвагийн Вернадскийн өргөн чөлөөнд байдаг бөгөөд Надягийн 113, Женягийнх 125 дугаар байшинд байжээ. 16 давхар, туршилтын энэ загвар тухайн үедээ ЗХУ-ын хэмжээнд ердөө гуравхан ширхэг баригдсан нь уг өргөн чөлөөнд орших 113, 119, 125 дугаар байшин юм байна.
Кинон дээр бол Барилгачдын гуравдугаар гудамжны 25 дугаар байшингийн 12 тоот” орон сууцны талаар ярьж байгааг та лав ойлгосон биз ээ.
Үнэн хэрэгтээ “Барилгачдын” гэдэг нэр нь уран сэтгэмжийнх бөгөөд киноны зураг авалт болж байх үед тийм нэртэй гудамж огт байгаагүй. Москвад ийм нэртэй гудамж байсан ч уг гудамжийг 1963 онд В.И.Лениний гэргий Н.Крупскаягийн нэрэмжит болгосон юм байна.
Тиймээс шуудан дээр “Черемушки” дүүрэг, Барилгачдын гуравдугаар гудамжны 25 дугаар байшингийн 12 тоот”-д хаягласан захиа асар олноороо ирдэг байсан гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна