Цагийн зөрүүнээс болоод дэлхийн улс орнууд ялгаатай цагт шинэ оноо угтдагийг уншигчид мэдэх биз ээ. Бөмбөрцгийн зүүн хагасын Тувалу, Шинэ Зеланд, Австрали, Японы зэрэг улс шинэ онтой хамгийн түрүүнд золгодог бол ОХУ зэрэг том газар нутагтай улсын мужуудад шинэ он 11 цагийн турш айлчилдаг байх юм.
Баруун Европын улсуудад яг одоо баярын цэнгүүнд ид үргэлжилж байгаа бол Аргентин зэрэг улсууд баярын ширээгээ засаж ч амжаагүй байх жишээтэй. Бид та бүхэндээ шинэ оноо эхний ээлжинд угтаж авсан улсууд баяраа хэрхэн тэмдэглэснийг Австралийн АВС агентлагийн цуглуулсан гэрэл зургаар хүргэж байна.
Монголтой уламжлалт сайн харилцаатай улсуудаас БНСУ “Жэжү эйр” авиакомпанийн онгоцны осолтой холбоотойгоор олон нийтийн арга хэмжээг цуцалсан тул шинэ жил угтах ажиллагаа болоогүй аж.
Токио хот шинэ оноо өвөрмөц гэрлийн үзүүлбэрээр угтлаа (Reuters: Kim Kyung-Hoon)
Хонконгийн Виктория Харборт болж буй уламжлалт галын наадам. Хонконгчуудын шинэ оноо угтдаг уламжлалт арга хэмжээ нь энэ юм. (Reuters: Tyrone Siu)
Шинэ оноо угтаж буй хятад залуус. БНХАУ, Бээжин хот. (Reuters: Florence Lo)
Тайванийн Тайпей хотын залуус шинэ жилийн үдэшлэгтээ оролцож байна. (AP: Chiang Ying-ying)
ОХУ цагийн 11 бүстэй тул зүүн хязгаарын мужууд Москвагаас найман цагийн өмнө шинэ оноо угтаж байна (AP)
Шинэ оноо угтаж буй индонезичууд. Он солигдох мөчид Жакарта хотноо 800 дрон нисгэсэн шоу үзүүлбэр зохион байгуулжээ. (Reuters: Willy Kurniawan)
Энэтхэгийн Мумбай хотын иргэд шинэ оноо угтаж байна. (Reuters: Hemanshi Kamani)
Британичууд Лондон хотдоо шинэ оноо угтаж буй нь. Элизабетийн цамхаг буюу олонд алдаршсанаар бол "Биг Бен" цамхагийн орчимд болж буй галын наадам. (AP: James Manning/PA)
"Ялалтын хаалга", Парис, Франц. (Reuters: Gonzalo Fuentes)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна