АНУ: Оны эхний өдөр гарсан хоёр халдлага хоорондоо холбоотой байж магадгүй

Х.Батсайхан
2025/01/02

АНУ-ын Тусгай албад шинэ оны эхний өдөр гарсан хоёр халдлагыг хоорондоо холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж. Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар Цагаан ордны албан ёсны твиттер хуудаст мэдэгдэл хийхдээ дурджээ.

Өчигдөр АНУ-ын Нью Орлеан хотод пикап машинтай алан хядагч этгээд гудамжаар явж байсан хүмүүсийг дайрч, буудах зэргээр 15 хүний аминд хүрч, 35 хүнийг шархдуулж гэмтээсэн аймшигт халдлага үйлдэгдсэн бол үүнтэй зэрэгцээд Невада мужийн Лас Вегас хотод орших Трампын цамхагийн ойролцоо Tesla Cybertruck маркийн машин дэлбэрч, долоон хүн хохирсон юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна