“Муур эмэгтэй” таалал төгсжээ

Х.Батсайхан
2025/01/02

Өнгөрсөн зууны цуутай эмэгтэйчүүдийн нэг Жозелин Вильденштайн өнгөрсөн сарын 31-ний өдөр Парис дахь гэртээ нас баржээ. Эмчийн эхний үзлэгээр түүнийг унтаж байхдаа зүрх нь зогсож нас барсан гэж тогтоосон байна.

1960-аад оноос гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийг урхидаж, тэрбумтан, магнатуудтэй үерхэж, гэрлэн алдартнуудын тоонд орж ирсэн энэ эмэгтэй сүүлд гоо сайхнаа хадгалахын тулд олон тооны мэс засалд орж, арай өөр байдлаар олны анхаарал өртөх болсон нэгэн юм. Дээрх мэс заслуудын үр дүнд бий болсон царай төрхөөсөө болж хэвлэлийнхэн түүнийг “Муур эмэгтэй” гэх хоч өгч байжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна