БНСУ-ын “Jeju air” компанийн онгоцны ослоор амиа алдсан 179 хүний дотор нэг гэр бүлийн есөн гишүүн байсан гэх харамсалтай мэдээлэл өнөө өглөө олон улсын хэвлэлээр цацагдлаа.
Амиа алдагсдын хамгийн ахмад нь 79 настай А гэх эрэгтэй байсан бөгөөд гэр бүлээрээ Бангкокт амарчихаад буцахдаа осолдож, бүгд амиа алдсан байна. Амиа алдсан гэр бүлийн есөн гишүүний дотор А-гийн эхнэр, охин, зургаан настай ач охин нь байсан гэнэ.
Ёнгван мужид амьдардаг тэдний гэр бүл Пудинг нэртэй нохойтой байсан нь асран хамгаалагчгүй үлдсэн бөгөөд "Care" хэмээх амьтны эрхийг хамгаалах байгууллага нохойг олж, асрамждаа авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
91.134.94.102
Ямар харамсалтай юм бэ
Хариулах