Нийгмийн сорилтуудтай тэмцэж өсөх "Бета үеийнхэн"

Х.Батсайхан
2025/01/02

Дэлхийн хүн амыг төрсөн оноор нь үечилж, индиго, generation z, альфа гэх мэтчилэн нэрлэдэг билээ. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаар эрс тэс ялгаатай орчинд өсөж торнисон гэдэг утгатай энэ ойлголтоор бол бас нэгэн шинэ үеийнхэн 2025 оноос төрж эхлэх талаар олон улсын хэвлэлд бичиж байна. 

Тодруулбал, нэг талдаа уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг сорилтуудтай тэмцэж өсөх ч нөгөө талдаа хиймэл оюун ухаан, технологийн хөгжилтэй төрсөн цагаасаа эхлэн танилцсан үеийнхэн байх бөгөөд ойролцоогоор 2040 он хүртэл 15 жилд төрөх үеийг хамруулж ойлгох юм байна. Гэхдээ мэдээж, энэ хооронд дэлхий ертөнцийн нөхцөл байдал өөрчлөгдөх, техник технологийн хөгжил одоо таамаглаагүй шинэ нөхцөл байдал бий болгох тохиолдолд өмнөхөөс эрс өөр орчин нөхцөлд амьдрахаар шинээр төрөгсдийг дахин нэрлэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.  

2035 он гэхэд дэлхийн хүн амын 16 хүртэлх хувийг “бета үеийнхэн” эзэлсэн байна гэсэн таамаглалыг хүн ам зүй судлаач Марк Маккриндл "Нью Йорк таймс" сонинд ярьжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна