Дэлхийн улсуудын тал нь ам.долларын хэрэглээгээ багасгах бодлогод шилжсэн гэв

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 36 минут

ОХУ-ын “РИА Новости” агентлаг 2024 онд 14 улс ам.доллараас татгалзах, хэрэглээг багасгах бодлого барьж эхэлсэн гэж мэдээллээ. Ингэснээр АНУ-ын мөнгөн тэмдэгтийн хэрэглээг багасгах бодлогод дэлхийн улс орнуудын талаас илүү нь нэгдсэн гэдгийг мэдээлэлд онцолжээ.  

Тэдгээр улсуудыг хоёр ангилсан бөгөөд эхний категорид ам.долларыг хэрэглэж байгаа ч сэтгэл хангалуун бус улсууд. Үүнд 94 улс хамарч байгаа аж. Тэдэн дотроо 46 улс нь ам.долларын хэрэглээг багасгаж, үндэсний валютаараа худалдаа хийхийг дэмждэг, тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаа улсууд байгаа гэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.