Бразилийн гэлэнмаа Ина Канабарро Лукас дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй боллоо

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 24 минут

Бразил улсын оршин суугч, гэлэнмаа Ина Канабарро Лукас дэлхийн хамгийн өндөр настай хүн боллоо. Тэрбээр 116 нас, 212 өдөртэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ бүх цаг үеийн хамгийн урт насалсан 25 хүний тоонд орж байгаа аж. 

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэж тооцогдож асан, энэ үзүүлэлтээрээ өнгөрсөн жил Гиннессийн дээд амжилтын номд тэмдэглэгдсэн япон эмэгтэй Томико Итоока өнгөрсөн сарын 30-нд нас барсан тул Ина Канабарро Лукас дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болжээ.    

Бразил эмэгтэй бичиг баримтаараа 1908 оны зургадугаар сарын 8-нд төрсөн. Гэр бүлийнхэн нь болохоор 1908 оны тавдугаар сарын 27-нд төрсөн гэдэг байжээ. Багадаа маш туранхай, бие муутай охин байсан гэнэ. Гэлэнмаа бол, математик, португал хэлний багшаар олон жил ажилласан тэрээр 2021 онд Ковид19 өвчний вакциныг хийлгэж, цар тахлыг амжилттай давсан гэнэ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна