АНУ-ыг сүүлийн 10 жил болоогүй их хүйтрэлт, цасан шуурга нэрвэж байгаа талаар ВВС мэдээллээ.
Шуурга хэтэрхий хөнөөлтэй байгаагаас муж улсууд ээлж дараалан онц байдал зарлаж байгаа бөгөөд Канзас муж, Миссури, Кентукки, Виржиниа, Баруун Виржиниа, Арканзас муж хамгийн их хохирол амсжээ. Байгалийн гамшигт өртөж буй газар нутгийн хүн амыг тооцвол 60 сая ас давж байна.
Цаг агаар гэнэт ихээр хүйтэрсний учрыг эрдэмтэд Хойд туйлын хүйтэн цаг агаар урагшилж, Ходй Америкийн нутгийн төв хэсэгт орж ирсэнтэй холбон тайлбарлаж байна.
Цасан шуурганы улмаас олон мянган нислэг хойшлогдож, нисэх буудлууд хаагдан, сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна