АНУ-ын Конгресс өчигдөр хуралдаад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд болсон сонгуулийн үр дүнг хүчинтэй хэмээн баталжээ. Ингэснээр БНН-аас нэр дэвшигч Доналд Трампын сонгуулийн ялалт давхар баталгаажсан байна.
Сонирхолтой нь, уг хурлыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Д.Трампад ялагдсан Камала Харрис удирдсан аж. АНУ-ын Үндсэн хууль ёсоор АНУ-ын Дэд ерөнхийлөгч Сенатын дарга байдаг тул ийм болжээ.
Камала Харрис сонгуулийн үр дүн буюу өөрийн ялагдлаа баталгаажуулж байна...
Хурлын үеэр АНУ-ын 50 муж, Колумбия тойргийн сонгуулийн дүнг уншин сонсгодог байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна