Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эрх баригч Либерал намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаасаа ойрын хугацаанд огцорно гэж мэдэгджээ.
Тэрбээр Канадын Амбан захирагч /Британийн тавиул/ Мэри Саймонд хандаж, Парламентыг ирэх гуравдугаар сарын 24 хүртэл тараахгүй байхыг хүсэж, энэ хоёр сарын дотор нам нь дараагийн даргаа сонгоно гэсэн амлалт өгсөн байна. Мэри Саймон түүний хүсэлтийг хүлээж авчээ.
Ингэснээр Либерал нам ойрын хоёр сардаа багтаад гол өрсөлдөгч, Пьер Поевре тэргүүтэй консерваторичуудыг сонгуульд ялах чадамжтай шинэ лидерийг сонгох хэрэгтэй болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна