70 настай Жагжит Сингх Деллавал гэгч 70 настай тариачин эр Холбооны Засгийн газраасаа тариачдын эрх ашгийг хамгаалахыг шаардаж өлсөгөлөн зарлаад 40 хоножээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
Энэ хугацаанд бие нь муудаж, ярих чадваргүй болсон ч тэрбээр юм идэж уух, эмчийн тусламж авахаас эрс татгалзсаар байгаа аж.
Энэтхэгийн Дээд шүүх өнгөрсөн сард Ж.С.Деллавалын оршин суудаг
Энэтхэгийн Пенжаб болон Харьяана мужийн олон мянган тариачин өнгөрсөн оны хоёрдугаар сард мужийн хил дээрээ цугларч, үр тарианы үнэ ханшийг тогтворжуулах, зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, өмнөх эсэргүүцлийн жэагсаалын үеэр амиа алдсан таричдын ар гэрт нөхөн төлбөр олгох шаардлагыг холбооны Засгийн газартаа тавьсан юм.
Тариачид явганаар нийслэл Дели хот руу явах гэсэн ч аюулгүй байдлын үүднээс мужийнхаа хил дээр саатуулагдсан бөгөөд түүнээс хойш орон нутагтаа тэмцэл өрнүүлж байгаагийн нэг хэсэг нь Жагжит Деллавалын өлсгөлөн зарлалт юм байна. Тодруулбал, Ерөнхий сайд Нарендра Модигийн 2020 онд санаачлан батлуулсан Газар тариалантай холбоотой гурван хуулийг хүчингүй болгохыг шаардаж байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.7
Энэтхэг хүн амаа цөөлөө.
Хариулах