ТӨВДИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ: Нурангин доор 400 гаруй хүн байна

Zuv.mn
17 цаг 46 минутын өмнө

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны бүс нутаг, Хималайн нурууны бэлд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, томоохон хэмжээний гарз хохирол учруулаад байна.  Байгалийн гамшгийн улмаас 126 хүн амь үрэгдэж, 188 хүн гэмтэж бэртсэн бол 3000 гаруй барилга байгууламж бүрэн болон хэсэгчлэн нуржээ. 

Гашгийн бүсэд буй 30 мянга гаруй оршин суугчийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлж майханд байрлуулаад байна. Шөнөдөө агаарын хэм -16 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул нуранги дороос амьд хүмүүсийг эрж хайх, нүүлгэн шилжүүлсэн иргэдэд майхан зэхэх зэргээр аврагчид цаг нартай уралдан ажиллаж байна. Нурангин доор 400 гаруй амьд хүн байгаа гэсэн мэдээлэл 

АНУ-ын Геологийн албаны мэдээгээр газрын гадаргуугаас 10 км-ийн гүнд болсон газар хөдлөлтийн хүч Төвөдтэй хөрш зэргэлдээ орших Балба болон Энэтхэгийн зарим хэсэгт ч мэдрэгдсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна