“Тесла” шинэ цахилгаан машинаа танилцууллаа

Zuv.mn
4 цаг 36 минутын өмнө

“Тесла” корпораци шинэчилж сайжруулсан “Model Y” нэртэй цахилгаан автомашинаа танилцууллаа.

Шинэ загвар нь өмнөх загваруудтай харьцуулбал их биеийг шинэ дизайнтай хийснээрээ онцлог бөгөөд сонгодог гэрлийг лед туузан гэрлээр сольж өгсөн байна. Мөн 100 км хурд авах хугацаа 4.3 секунд, нэг удаагийн цэнэглэлтээр туулах зай 719 км болж, өмнөх бүх загваруудаас илүү гарчээ.

Өмнө нь “Model…”-иуд хамгийн дээд тал нь нэг цэнэглэлтээр 688 км зам туулдаг байв.

Шил нь илүү бат бөх болсноос гадна салонд нэмэлт суудал, дэлгэцүүд нэмэгдэж, илүү тохь тухтай болсон байна.


Корпорацийн үүсгэн байгуулагч Илон Маск 2025 оноос жолоочгүй бүрэн автомат загваруудыг гаргана гэж байсан ч “Model Y”-д дээрх чадвар байхгүй. Энэ нь тус компанид жолоочгүй загвар турших зөвшөөрөл байхгүйтэй холбоотой юм байна. “Model Y” БНХАУ-ын зах зээл дээр 263,500 юаниар зарагдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна