БНСУ-д хөдөлмөрийн хөлсний хэмжээ он гараад нэмэгджээ. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын цалин хангамж төрийн алба хаагчдынхаас даруй 1.7 дахин өндөр дүнгээр өссөн нь олон нийтийг бухимдуулсан байна.
Сарын өмнө орон даяар онц байдал зарлаж, улс орноо эрсдэлд оруулсан хэргээр Парлементаас бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сог Ёль цалин хангамжаа нэмэгдүүлсэн дүнгээр авна гэдгийг Засгийн газар нь зарласан явдал “гал дээр тос нэмсэн” хэрэг болоод байна.
Юн Сог Ёлийн бүрэн эрхийг Парламентаас түдгэлзүүлсэн ч эцсийн шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн шүүх гаргах учиртай. Тэр болтол тэрбээр нэмэгдүүлсэн дүнгээр цалингаа бодуулсаар байх аж.
Төрийн алба хаагчдын цалин 2025 оноос 1.7 хувиар нэмэгдсэн. Харин Юн Сог Ёлийн цалин он гарсаар гурван хувиар нэмэгдэж, 179,000 ам.доллар болж байгаа бөгөөд нэмэгдлийн хэмжээ нь Тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин их байгааг иргэд шүүмжилж байгаа юм.
Х платформд яг энэ ялгааг эсэргүүцсэн байр суурийг хүмүүс олон мянгаараа хуваалцсан байна.
Түүнчлэн, Юн Сог Ёлийн оронд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ч хариуцлага тооцох үйл явцыг удаашруулсан шалтгаанаар больсон Ерөнхий сайд Хан Дог Сугийн цалин ч төрийн жирийн алба хаагчдынхаас илүү буюу гурван хувиар өсөж, 138,000 ам.доллар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна