ОХУ-ын Хиагт боомт, Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх өртөөгөөр өнгөрсөн оны ажлын тайлангаа гаргажээ. Боомтын ажилтнууд өнгөрсөн онд нийтдээ хууль зөрчсөн 140 үйлдэлд захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Хэрэг зөрчил дотор Монгол Улсаас ОХУ руу хориглосон бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулахыг завдсан хэрэг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийг,
-173 кг цагаан идээ,
-283 кг махан бүтээгдэхүүн,
-366 кг малын яс,
-4 кг адууны үс,
-1 кг эм бэлдмэл ( мал эмнэлгийн зориулалтаар)
-10 толгой мал хэмээн тодорхой дурдсан байна.
Тодруулбал, дээрх бүтээгдэхүүнийг ОХУ руу нэвтрүүлэхийг таслан зогсоож, оруулахыг завдсан монгол, орос улсын 120 иргэнд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан аж.
Тэдгээр иргэдийг ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.6-д заасан "Амьтны хорио цээрийн журам, мал эмнэлэг, ариун цэврийн бусад дүрмийг зөрчсөн", 10.8 "Мал, амьтныг тээвэрлэх, шилжүүлэн суулгах, нядлах, эсвэл малын гаралтай бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, борлуулах дүрэм журам зөрчсөн" гэж буруутгажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.115
4 hun kg ym bol huraagaad yahavdaa , heden say tn baylagaa huraaj chadahgui huvildaj gargaj bj iim uchuuhen ymand bas zar tavij baatar boloh gee yu ? harin ch ineedtei ym !
Хариулах66.181.160.77
Оросын гааль хураасан байна тэ1ээ