Британи, Украин 100 жил түншлэх түүхэн гэрээнд гарын үсэг зурна

Zuv.mn
2 цаг 45 минутын өмнө

Британийн Ерөнхий сайд Кир Стармер Украинд айлчлах гэж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Британи-Украины хамтын ажиллагааг хөгжүүлэх 100 жилийн түшлэлийн түүхэн гэрээнд гарын үсэг зурна гэж ВВС мэдээллээ.

Гэрээний агуулга нь, одоо Британиас Украинд үзүүлж буй зэвсэг болон санхүүгийн дэмжлэгийг илүү албан ёсны, өргөн хүрээтэй болгох явдал аж.

Лондон ийнхүү урт хугацааны гэрээ байгуулахаар яаравчилсан нь АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж, үүрэгт ажилдаа орохоос өмнө амжуулах гэсэн хүслээс үүдэлтэй гэж олон улсын хэвлэлд бичиж байна.

Тодруулбал, Доналд Трамп Украиныг ОХУ-тай эвлэр хэмээн шахалт үзүүлэхээс урьдаж Киевийг зэвсэглэх, илүү тусламж үзүүлэх замаар баруун Европыг ОХУ-ын аюулаас хамгаалах зорилготой гэж бичиж байна.

Д.Трампын хувьд, тэрбээр сонгуульд өрсөлдөхөөсөө ч өмнө “Би Ерөнхийлөгч болбол Украины дайныг 24 цагийн дотор дуусгаж чадна” гэж хэлж байсан бөгөөд ОХУ-Украины асуудлыг намжааж, БНХАУ-тай хийх тэмцэлд илүү хүч хаях төлөвтэй байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна