ГАЗЫН ЗУРВАСЫН ДАЙН: Гал зогсоох гэрээг албан ёсоор байгууллаа

Zuv.mn
8 цаг 48 минутын өмнө

Израилийн Засгийн газар, ХАМАС бүлэглэл, зуучлагч АНУ, Катар Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг албан ёсоор байгуулжээ. Талууд гал зогсоох гэрээ байгуулахаар тохиролцсон гэсэн мэдээллийг лхагва гарагт олон нийтэд зарласан ч хэзээ байгуулах нь тодорхойгүй байсан төдийгүй пүрэв гарагт Израилийн арми Газад агаараас цохилт өгч, 80 гаруй хүний аминд хүрсэн юм. 

Тэгвэл талууд өчигдөр Доха хотноо гарын үсэг зурснаар ашгүй нэг юм гэрээ албан ёсных болж байгаа аж. 

Катарын Ерөнхий сайд Шейх Мухамед бин Абдул Рахман Аль Танигийн хэлснээр, гэрээ ирэх ням гарагт буюу Израилийн ҮАБЗ, Засгийн газар баталгаажуулсны дараа хүчин төгөлдөр болох юм байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна